Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2021.11.15 13:02
7291
Д.ГАНБАТ: "КОЙНД 8 ИХ НАЯД ТӨГРӨГ ЭРГЭЛДЭЖ БАЙХАД ТӨР ХАРИУЦАХГҮЙ ГЭЭД ЯРЬЖ БОЛОХГҮЙ"

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт "Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл", хоёрдугаарт "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл"-ийн талаар болон Хүний эрхийн сонсгол явуулах талаар хуралджээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнгөрсөн долоо хоног бол маш их ачаалалтай долоо хоног байлаа. Монгол улсын 2022 оны төсвийг баталлаа. Үүнээс гадна мөнгөний бодлогыг хэлэлцлээ. АН-ын бүлэг мөнгөний бодлого дээр байр сууриа илэрхийлж байсан. Төсвийн талаар дүгнэлт хийсэн.

Мөнгөний бодлого дээр бид "КОЙН"-ы асуудлыг ярьсан. Энэ койны асуудлаар өнгөрсөн зун УИХ-ыг хуралдахыг шаардсан. Өчнөөн их хохирол учруулах вий гэж сэрэмжилж байсан. УИХ-д одоо койны асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор 2 их наяд, албан бусаар 8 их наяд төгрөг койнд орчихсон явж байна. Энэ бол Монголын ард түмний мөнгө. Гэхдээ үүнийг зохицуулах хуулийг яаралтай батал. Энэ их мөнгийг төр хариуцахгүй гээд яриад байж болохгүй.

Мөн жолоочийн даатгалын тухай хуулийг ярьсан. Нийт сая гаруй жолоочтой, 630-н мянга гаруй жолооч даатгалд хамрагдчихсан байдалтай байна. Хэдийгээр хувийн хэвшлийг дэмждэг ч гэсэн 17 хувийн даатгалын компани ажиллаж байна. Эдгээр газрууд шаардлагын хэмжээд хүрэхгүй ажиллаж байна. Хууль эрх зүйн орчинг сайжруулах ёстой. Засгийн газар энэ тал дээр ойлгомжгүй ажиллаж байна. 

Мөн Монгол улсын Үндсэн хуульд жагсаал цуглааны тухай хууль байгаа. Энэ хууль таван удаа өөрчлөгдсөн бөгөөд олон улсын гэрээ конвецитэй нийцэхгүй байна. Энэ маягаараа явбал иргэд төр цагдаагийн хооронд мөргөлдөөн үүсх аюултай. АН хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. МАН-аас Н.Учрал энэ хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан байналээ.