Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.16 09:20
3184
З.МЭНДСАЙХАН: ЭХ ОРОНДОО АНХ УДАА ЦАГААН БУДАА ТАРЬЖ, ХУРААН АВЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар хуралдаж мэдээлэл өгч байна.

З.Мэндсайхан: "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.

Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм.

Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь Хөсөг цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно" гэв.