Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.16 12:31
9737
Ц.АНАНДБАЗАР УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ХАМГИЙН ИХ ТАСАЛЖЭЭ
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл хийж байна.
 

Өнгөрөгч аравдугаар сард УИХ чуулган 10 удаа хуралдсан бөгөөд тасалсан, хоцорсон болон огт таслаагүй гишүүдийн мэдээллийг танилцууллаа. УИХ-ын 19 гишүүн тасалсан, 30 гишүүн хуралдаанаас хоцорсон, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй оролцжээ.

УИХ-ын Чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүд:

  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 3 удаа
  • УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2 удаа
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2 удаа
  • УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2 удаа
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд 2 удаа
  • УИХ-ын гишүүн С.Батболд 1 удаа
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 удаа
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 1 удаа
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам 1 удаа
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 1 удаа
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1 удаа 
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 1 удаа
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 1 удаа тус тус тасалсан байна.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Хүний картанд хүртэг, хүний конопыг дардаг асуудлаар би шаардлага тавьж ирсэн. Цаашдаа ч бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагаа тавьсаар байх болно. УИХ-ын чуулган бүтэн нэг цагийн хоцролттой эхэлдэг байсан. Тал талаасаа идэвхийлэн ажилласаны үр дүнд 7 минут болж буурсан. Цар тахлын үед хоцролт ярих юм гэж иргэд ярьж байна. Үгүй шүү дээ. Энэ зүйлээс л сахилгатай, хариуцлагатай байх бүх зүйл эхэлнэ.
 
Цаашлаад хэл ам татлаад байдаг мөн гэмт хэргийн шинж чанартай элдвийн зөрчлөөс сэргийлнэ. Цаашлаад авлигал ашиг сонирхлын төрийн албыг төрлийн алба болгодог зүйл гарахгүй болно.