Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2021.11.17 09:55
391
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал Бүрэн багийн “Булингарын хар” гэдэг газар өчигдөр 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдэгдсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.