Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.17 10:47
6428
Д.СУМЪЯАБАЗАР: 2024 ОН ГЭХЭД ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ АШИГЛАЛТАНД ОРНО ГЭДГИЙГ БИ ШУУД АМЛАЯ

Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна.  Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Хотын дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.

Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар: Экологийн шаардлагад нийцсэн хот болохын тулд ажиллаж байгаа учраас улс төрийн шийдвэрүүд нэг талдаа бүрэн гараад явна. Томоохон төслүүдээ хэрэгжүүлэх ёстой. Дундаж үйлдвэр 100 орчим сая доллараар баригдах юм байна. 

Улаанбаатар хотын хогны асуудлаа эхнээсээ шийдээд явж байна. Ирэх жилээс илүү өргөн хүрээнд ажиллана. Барилгын материалын тал дээр 45 хувийн үнийн өсөлт орж ирж магадгүй гэж тооцох хэрэгтэй. 

Миний зорьж буй ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэлт буюу дан давхар нийлсэн цахилгаан автобус. Улаанбаатар хотын парк шинэчлэлээ шинэчлэх гээд явж байна. Манай хотын иргэд дуу чимээний бохирдолд асар ихээр өртөж байгаа. Цахилгаанаар явдаг дулаан тохилог автобус байх ёстой байна.

Хоёрдугаарт тулгуур бүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний судалгаа хийж байна. Энэ нэг сараас гарна. 2024 он гэхэд эхий шугамыг оруулна гэдгийг би шууд амлъя. Гэхдээ дүүжин тээвэр шиг нааш цаашаа болохгүй байх гэж бодож байна. Энэн дээр бүх хүчээ хаяна. Мөн тэр дүүжин тээьрийг дүүжин тээвэр хариуцаж байсан хүмүүсээс нь асуу!