2021 оны Хятадын Шиньжяны хөгжлийн форум 15-нд Бээжинд нээгдлээ. Форумд оролцсон зочид төлөөлөгчид "Бүс ба замын бүтээн байгуулалт болон Шиньжяны хөгжил" сэдвийн хүрээнд санал, санаачилга дэвшүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа нэмэрлэнэ хэмээн илэрхийлцгээж байлаа.
Шиньжян нь Евразийн эх газрын төвд оршиж, түүхнээсээ Хятадын баруун бүсийг гадаад руу нээх гарц байсаар ирсэн бөгөөд дорнод өрнөдийн соёл иргэншлийн солилцоо, харилцаа холбоонд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өдгөө Шиньжян нь "Бүс ба зам" дагуу улс орнуудын солилцооны чухал зам суваг болж, Хятад улсын баруун бүс нутгийг нээлттэй байлгах, бүх талаар гадаадад нээлттэй байх байдлыг хөгжүүлэх чухал бүрлдэхүүн хэсэг болжээ.
Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Шиньжяны "Бүс ба зам" дагуу орнуудтай хийсэн импорт экспортын нийт хэмжээ 56 тэрбум 650 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1%-иар нэмэгдэж, Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээний 86%-ийг бүрдүүлээд байна. Шиньжяны Уйгурын өөртөө засах орны Ардын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Эиркен Тунияз хэлэхдээ:
Бид "Бүс ба зам"-ын боломжийг ашиглан, Торгоны замын эдийн засгийн бүсийн гол бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, 50 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан Шиньжяны гадаад руу чиглэсэн эдийн засгийн том үүдийг цаашид тэлсэн юм. Түүнчлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, төмөр замаар Шиньжяны бүх жөүгийн төв хотуудыг холбож, бий бүхий жөү, хот ба сянь суурингийн 80% хувийг хурдны авто замын эринд оруулж, иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудлын нийт тоо бүх Хятадын муж, бүс нутгийн дотроо тэргүүлж байна. "
Аргентин улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Густаво Сабино вака Нарважа Шиньжянд айлчилж байсан бөгөөд Шиньжяны амтат хоол ундаа, хөдөө аж ахуй, технологийн хөгжил дэвшил түүнд маш гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр “Бүс ба зам” санаачилга Аргентины хувьд маш чухал ач холбогдолтой хэмээн форумын үеэр хэллээ.
"Бүс ба зам" санаачилга нь дэлхий дахин, Хятад улсад асар их үр өгөөжийг авчрсан, тэр дундаа Хятадын баруун бүс нутаг, ялангуяа Шиньжянд маш их эерэг үр нөлөө үзүүлсэн. Уг санаачилга нь Хятадын засгийн газрын баруун бүс нутгийг нээлттэй хөгжүүлэх стратегид туслах үйлдэл үзүүлж, Шиньжяны хөгжил цэцэглэлт, ядуурлаас ангижруулах чиглэлээр үе шаттайгаар ололт амжилтууд гаргасан гэдгийг бид анхааралдаа авсан. Эдгээр жилүүдэд Шиньжян хурдтай хөгжлөө, дэд бүтцийн хувьд төдийгүй Шиньжяны оршин суугчдын амьжиргааны түвшин ч маш их сайжирсан байна.”
Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны Газар нутгийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Шя Чэн хэлсэн үгэндээ, дараагийн алхамд Шиньжян нь үндэсний бүс нутгийн томоохон стратегитай уялдаа холбоотой байж, гол бүс нь зам сувгийн эдийн засгаас тухайн нутагт хэрэгжсэн эдийн засаг, боомтын эдийн засгаас бүс нутгийн эдийн засагт шилжихийг дэмжинэ гэжээ.
"Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Их булангийн бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомттой холбож, хөрөнгө мөнгө, боловсон хүчин, технологи, их өгөгдөл зэрэг хүчин зүйлийн нэвтрүүлэх ажлыг түргэтгэн, өндөр чансаатай нэхмэлийн бараа бүтээгдэхүүн, цахим мэдээлэл, машин механик, тоног төхөөрөмж зэрэг үйлдвэрийн бүлэг, гинжин хэлхээ, кластер хэлбэрийн өөрчлөлтийг гүйцэтгэж байна. Түүнчлэн тогтолцооны шинжтэй нээлттэй байдлын туршлагаас суралцаж, Үрэмч хотын олон улсын хуурай замын боомтын бүс, Кашгар, Хоргосын эдийн засгийн нээлттэй бүсийн тогтолцооны механизмын шинэчлэл, боловсон хүчний солилцоог нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалт, худалдааг хялбарчлан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, дотоод эх хуурайн болон хил хязгаарын нээлттэй газар болгон бүтээн байгуулна."
\Ренчинсоо\