Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийслэл
2021.11.18 10:29
4510
Б.Ууганбаяр: Зорилтот бүлгийн иргэд III тунгаа хийлгэсэн тохиолдолд үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгах боломжтой

Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр орой мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр “Одоогийн байдлаар гуравдугаар тунд 500 гаруй иргэн хамрагдсан бөгөөд энэ нь хамрагдах ёстой хүмүүсийн 30 хувь юм. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байна. тун. Зорилтот бүлгийн иргэд III тунгаа хийлгэсэн тохиолдолд үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгах боломжтой. Баар, ресторан халдвар тархах өндөр эрсдэлтэй учир аж ахуй нэгжүүдтэй харилцан уулзалт зохион байгуулж байгаа. Иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэвэл цагийн хуваарьт өөрчлөлт оруулна” гэв.