Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.11.18 11:45
6755
С.Ганбаатар: МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан, барьцаалагдсан, хахууль авсан байна

УИХ-ын Чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэцэх гэж байна.

Тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.

С.Ганбаатар: Би одоо хүнд муу үг хэлдэггүй хүн. Би шударга үнэнийг хэлнэ. Зарим хүн миний үгийг муу үг гэж өөр дээрээ хүлээж авдаг. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна. Барьцаалагдсан байна. Хахууль авсан байна гэж би үзэж байна. Өнөөдөр жолоочийн даатгалын тухай хууль дээр горимын санал оруулъя. Хоёр горимын саналаа хэлэхээс өмнө би үндэслэлүүдээ хэлье. Нэгдүгээрт жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө өөрсдөө эрсдэлээ хамтаараа үүрье гэсэн хууль. 

Энэ өөрөө сая машин эзэмшигч, хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль. Энийг төрд авая гэж байгаа юм юу ч байхгүй. Би энэ хуулийг уг нь чимээгүйхэн шиг дэмжчихье гэж бодсон. мэдээж тэрэн дээр саналуудаа хэлэлгүй яахав. Энэн дээр төрд авая гэдэг ПР-ыг даатгалын 14 компанийн эзэд битүү явуулаад, бас зарим гишүүд энийг ярьж байгаа. Өнөөдөр сая жолооч нарын эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ерөөсөө яригдахгүй байгаа. Тэгэхлээр нэгдүгээрт, өнөөдөр энэ орж ирж байгаа, хэлэлцэх эсэхээ шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгасан. Энийгээ гаргаад жолооч нарын төлөөлөл, тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг хамтад нь оролцуулмаар байна гэсэн горимын саналыг гаргаж байна.

Төрөөс 14 компанид 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар хурааж авч байгаа. Төрийн нэрийг барьж тэгээд төрөөс монополь эрхтэй тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа. Энэн дээр нь төрөөс сая жолооч нараас мөнгөний эздэд эрх ашгийг нь жаахан өндөрхөн шиг хамгаалъя, даатгал нөхөн төлбөр авахдаа маш их хүндрэлтэй байдал үүсч байна гэдгийг зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах гэлээ гэдэг ПР л явлаа.