Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2021.11.18 12:13
3728
Б.Энхбаяр: ШЕЗ-ийн хараат бус байдалд халдвал таслан зогсоох бяртай байх ёстой  

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ШЕЗ-ийн хараат бус гишүүн сонгох томилгооны асуудал хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.

-ШЕЗ-ийн хараат бус гишүүдийн асуудал хэлэлцэж байна. Нэр цэвэр хүмүүс нэр дэвшиж байна уу?

-Би нэр дэвшиж байгаа хүмүүсийн тухайд дэмжсэн, миалсан ямар ч байр суурь илэрхийлэхгүй. ШЕЗ, сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосон. Үндсэн хуульд нэр нь заагдаад байгуулагдаж байгаагаас статус нь их өөр. УИХ, ЗГ, ерөнхийлөгчөөс ч хараат бус байх ёстой. Бие даасан хараат бус байдалд халдвал үүнийг таслан зогсоох эн тэнцүү бяртай хүчтэй байгууллага байх ёстой. Иймээс би өөртэйгөө уулзуулах гээд миалаад, өөрөөсөө хараат болгох гэсэн ямар нэг үг үйлдэл хийж болохгүй. Энэ зүйл заалтыг би  өөрөө бичиж байсан. Энэ ч утгаараа  нэр дэвшигч дээр өөрөөсөө, УИХ-аас томилж байгаагаас чи миний үгээр байх ёстой гэсэн сэдэлтэй ямарваа нэг үйлдэл би гаргахгүй. Энэ тал дээр би манлайлах ёстой. 

-Байнгын хорооны хурлаар ашиг сонирхлын зөрчилтэй  хүмүүс нэр дэвшлээ гэж их шүүмжиллээ шүү дээ?

-Энэ бол их эрүүл. Шүүхийн хууль дээр бид нээлттэй сонсголыг яагаад хийсэн гэхээр харин ч олон талын байр суурь гараасай. Тэр хүний хар буруу зам мөртэй бол тэр нь гарч ирж, улайгаасай гэсэндээ нээлттэй сонсгол хийсэн. Хэрэв чив чимээгүй хэний тухай юу ч яригдахгүй бол би хувьдаа харамсана.