Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.18 12:56
7498
Д.ТОГТОХСҮРЭН: С.ГАНБААТАР ХАРИЦЛАГАГҮЙ ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙ ЭСВЭЛ ШҮҮХЭД ӨГНӨ

УИХ-ын Чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.

Улмаар С.Ганбаатар: МАН-ын бүлгийн гишүүд  даатгалын компаниудад худалдагдсан байна. Барьцаалагдсан байна. Хахууль авсан байна гэж би үзэж байна. Энэ өөрөө сая машин эзэмшигч, хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль. Энийг төрд авая гэж байгаа юм юу ч байхгүй.

Энэн дээр төрд авая гэдэг ПР-ыг даатгалын 14 компанийн эзэд битүү явуулаад, бас зарим гишүүд энийг ярьж байгаа. Өнөөдөр сая жолооч нарын эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ерөөсөө яригдахгүй байгаа. Даатгал нөхөн төлбөр авахдаа маш их хүндрэлтэй байдал үүсч байна гэдгийг зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах гэлээ гэдэг ПР л явлаа гэж хэлсэн. 

Тэгвэл мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөн байр сууриа илэрхийллээ.

Жолоочийн харицлагын даатгалын тухайд МАН-ын бүлэг ямар учраас татгалзсан гэхээр одоо жолоочийн хариуцлагын даатгалын сан гэж байгаа. Тэр санг хэн зарж байна гэхээр даатгуулагч компаниуд зарж байгаа. Даатгуулагчдын холбоо зарж байгаа. Энийг төрд авая гэдэг хуулийн төсөл байсан.

Энийг МАН-ын бүлэг хэлэлцээд нэгэнт горимондоо ороод явж байгаа хувийн хэвшлийн асуудлыг төрд авч болохгүй. Цаашдаа харин хохирлын хэмжээг нь нэмэгдүүлэх, бодитой болгох чиглэлд нь өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн. 

Өргөн барьсан хуулийн төсөл дээр төр корпораци байгуулна гэсэн байгаа. Сан байгуулна. Тэр корпорациар дамжуулж өгнө гэсэн. Төрд ирж болохгүй л гэж үзсэн. 

Мөн МАН-ын бүлэг даатгалын компанийн эрх ашгийг хамгаалсан зүйл байхгүй. С.Ганбаатар харицлагагүй үг хэллээ. УИХ-ын гишүүн юу ч ярьж болдог юм биш. С.Ганбаатар уучлалт гуйж хэлсэн үгээ татаж авахгүй бол МАН-ын бүлгийн 62 гишүүнийг авлига авсан гэж гүтгэж байгаа тул Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана.