Засгийн газар
2021.11.19 12:48
2220
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИЖ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ форумд оролцогчдод хандан "ИЛГЭЭЛТ" илгээлээ. 

Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх н.Эрмүүн уншиж танилцуулсан бөгөөд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт гардуулж, форумд оролцогчдод амжилт хүслээ. 

Илтгээлтэд "Цар тахлын нөлөөгөөр экспорт, ачаа тээврийн тээвэрлэлт тасалдаж, 250 мянган орчим ажлын байр эрсдэлд орж эдийн засаг 5,3 хувь хүртэл агшсан хүнд үеийг хамтдаа туулж байна. Төр зөвхөн бодлогын түвшинд ажиллаж, хувийн хэвшлийхэнд бусад үүрэг хариуцлагыг шилжүүлнэ. Халамжаас хөдөлмөрт шилжиж, баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжинэ. МУ-ын Засгийн газар халамжаас- хөдөлмөрт, олборлолтоос-боловсруулалтад, импортоос-экспорт руу шилжих шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх болно" хэмээжээ.