Баялаг бүтээгч
2021.11.19 13:36
1430
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД ХАНДАЖ "ИЛГЭЭЛТ" ИЛГЭЭЛЭЭ

УИХ-ын дарга Ш.Занданшатар "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-д оролцож байгаа баялаг бүтээгчдэд хандаж "ИЛГЭЭЛТ" илгээлээ. 

Илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан уншиж танилцуулсан бөгөөд илгээлтийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт гардууллаа. 

Илгээлтэд "Жижиг дунд үйлдвэо, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилго бүхий Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль 2019 оны 6-р сарын 6-нд батлагдсан. Хууль батлагдсанаар Жижиг дунд үйлдвэрийн газар байгуулагдлаа. Мөн ЖДҮСангийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болсон. Хуулийг хэрэгжүүлэх явцад дэлхий дахинд гарсан цар тахал манай улсад ч мөн  гарч хэд хэдэн удаа хөл хорио тогтоосноор эдийн засаг, бизнест асар их хохирол учирлаа. Энэ цаг үед УИХ, Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү форумаас гарсан шийдвэр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг сургах, хамтран үйлдвэр үйлчилгээг кластраар хөгжүүлэх, аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний тоо чанарыг нэмэгдүүлж, санхүүгийн чадварыг сайжруулахын зэрэгцээ өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах замыг тодорхойлох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэхэд онцгой ач холбогдол болно гэдэгт итгэлтэй байна. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2021 зохион байгуулагчид болон оролцогчдод талархал илэрхийлж, цаашид тус салбарыг хөгжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье" хэмээжээ.