Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2021.11.19 16:20
1531
Ш.АЛТАНЧИМЭГ: ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ҮР ДҮНД 10016 АЖЛЫН БАЙР ХАДГАЛАГДАЖ, 4565 ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДЛЭЭ

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийн "Цар тахал ба эдийн засаг" форумын үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

Батлан даалтын сангийн хувьд 2012 онд Зээлийн батлан даалтын тухай хууль батлагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мэдлэг, мэдээлэл өгөхийг би зорьлоо.  Зочид дунд манай сангаас зээл авсан багахан хэмжээний хүн байгаагэдэгт итгэж байна. Ихэнх нь авах гээд авч чаддаггүй, олдохгүй гэсэн сэтгэхүйтэй хүмүүс дийлэнх нь байгаа гэж бодож байна. Манайх 2012.2.10-нд хуулиараа батлагдсан. ЖДҮҮ эрхлэгч нараа дэмжихээр удаа дараа ЗГ-аас  тогтоол шийдвэр гаргаж ажилласан. Энэ хүрээнд 4 бүтээгдэхүүн хүргэж байна. Хамгийн сүүлд 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгохоор зорин ажилласан. Харамсалтай нь 200 гаруй ААН-д 58 тэрбум төгрөгийн зээлэнд 28 тэрбумын батлан даалт гаргасан. Зээлийн  батлан даалтын сангийн үндсэн үйл ажиллагаа бол ЖДҮҮ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэгт батлан даалт гаргах чиглэлд ажилладаг.

2021 оны энэ сарын 12-ны өдөр төвлөрлийг сааруулж иргэдийг орон сууцжуулах хүрээнд Зээлийн батлан даалтын сан ипотекийн зээлд батлан даалт гаргах шинэ чиглэл манайд ирсэн. Энэ бол орон сууцны зээлэнд хамрагдах гээд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүй байгаа бол 20, 15 хувиа бүрдүүлж үлдсэн 10-15 хувийн хэсэгт манайх батлан даалт гарган  нэмж зээл гаргуулахаар бэлтгэж байна.

Үндсэн батлан даалт

Үндсэн батлан даалт гэдэг нь тухайн банк банк санхүүгийн байгууллага, Жайка , бусад төсөл хөтөлбөрүүд дээр манайх батлан даалт гаргадаг. Ямар нэг эх үүсвэр байршуулдаггүй. Тэгэхээр та бүхэн банкаар явсан ч барьцаа хөрөнгийн дутагдалтай бол банктай гэрээ байгуулж 30-60 хувьд нь бид батлан даалт гаргаж ажилладаг.  Жайка гэвэл 7-8 хувийн хүүтэй байдаг бол үүнийг үндсэн батлан даалт гэнэ.

АХБ-ны эх үүсвэртэй батлан даалт буюу МОН-338  буюу ЗБДС-ийн тогтолцоог дэмжих замаар ажлын байр нэмэх хөтөлбөр байгаа. Энэ нь тэрбум төгрөг хүртэлх зээлэнд 420 хүртэл сая төгрөгийн батлан даалт гаргадаг. Одоогоор жилийн 10-12 хувийн хүүтэй байгаа. Ковидын үед ААН-үүд маш ихээр зээл хүсч байна. Банкууд зээлийн хүүгээ бууруулж байна. Үүнтэй зэрэгцээд ЗГ-аас репо 10,5 хувийн хүүтэй, ажлын байр дэмжих 3 хувийн зээл гарахаар манай АХБ-тай хамтарсан зээлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч, эсэргээрээ зээл хүсэгч ямар ч тохиолдолд бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эрэлт ихэссэн. Үүнд бид ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр, АХБ, арилжааны банкуудтай хэлцэлд хүрч 2022 оноос хүү бууруулах арга хэмжээ авах гэж байна.

Ажлын байр дэмжих зээлийг та бүхэн мэдэж байгаа. 21 мянга гаруй ААН 3 хувийн хүүтэй зээл авсан. Үүний 1 хувь нь ЗБДС орсон. Банкууд өөрсдийн эх үүсвэрээр  гаргаж байгаа мөнгөнд байнгын харилцагч, барьцаа хөрөнгө хангалттай зээлүүдээ түрүүлж гаргасан. Барьцаа хөрөнгийн дутагдалтай  200 гаруй ААН 58 тэрбумын зээлэнд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргуулсан. Тэгэхээр бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид батлан даалтын сангаас орхигдоод байгаа. Үүнийг  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг оруулах судалгааны ажил явагдаж байна.

Банк бус байгууллагын батлан даалт гэх шинэ үйлчилгээ 2021 онд манайд шинээр нэвтэрсэн. ААН-үүд банкаар явдаг юм байна. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа шинэ ААН банкны шалгуур үзүүлэлт хангадаггүй юм  байна. Иймээс тэд банк бус санхүү дээр сарын 2,5-3,5 хувийн хүүтэй зээл аваад 40-50 сая төгрөг аваад үйл ажиллагаа явуулдаг юм байна. Банк бус дээр шугаман зээл нээгдсэн байна. Тэгэхээр тэдний зээлийн хэмжээ 40-50 сая төгрөгөөс хэтэрдэггүй юм байна. Энэ судалгаанд үндэслэж 80 хүртэлх сая төгрөгийн зээлэнд батлан даалтыг манайх гаргах боломжтой. Тэдгээрийн  байгаа барьцаа хөрөнгө дийлэнх нь 35-50 сая төгрөг гэж байгаагаас үүний зөрүүнд нь манайх батлан даалт гаргах боломжтой юм гэдэг судалгаанд үндэслэсэн.  Investcore, Transcapital  гэсэн хоёр ББСБ-тай хамтран ажиллаад туршилтын зээлүүд орж ирсэн явж байна.

Манайх дөрвөн төрлийн үйлчилгээгээр 1100 орчим батлан даалт гаргасан нь ААН,  иргэд ч мөн орж байгаа. Үндсэн батлан даалт буюу Жайка, банкны эх үүсвэртэй гэхчилэн бүх  зээлд  495 ААН хамрагдсан байна.  Ажлын байр дэмжих зээл 205 зээл гарчээ. Энэ маань 56 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан.

Зээлийн батлан даалтын үр өгөөжийг авч үзвэл ДНБ-ий 0,22 хувьтай тэнцүү  хэмжээний зээлийг манай сангаар авсан. Зээлийг авснаар хадгалагдсан ажлын байр 10016 ажлын байр, шинээр 4565 ажлын байр нэмэгджээ.

Манай зээлийн хугацаа харилцан адилгүй.  6 сараар авч болдог байхад АХБ 10 жил, ажлын байр дэмжих зээлийн хугацаа 3 жил учраас манай бүтээгдэхүүний дундаж хугацаа 60 сар. Дундаж батлан даалт 50,85 сая. Тэгэхээр манайх 30-60 хувьд батлан даалт боломжтой явж байгаа. Хууль эрхзүйн орчны өөрчлөлтийн нөлөөгөөр иргэн, бизнес эрхлэгч батлан даалт гаргах боломжтой болно гэж байгаа. Хэрэв иргэн ЖДҮ эрхлэгч батлан даалтад хамрагдаж эхэлвэл батлан даалт гаргалт 45 хувиар нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 11 банк үндсэн батлан даалтаар бүгд чөлөөтэй хамтран ажилладаг. Харин АХБ-ны төслийн хүрээнд ХААН, Хас, Голомт, Төрийн банк, Капитрон банк,  ХББ гэсэн зургаан банк үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэд та бүхэн санхүүгийн асуудлаа маш сайн үнэн зөвөөр тайлагнавал банк дээр зээлийн боломж байдаг. Банкууд та бүхний цэвэршүүлсэн орлого буюу ААН-ийн дансаар орж гарч байгаа орлогыг нотлох гээд байдаг. Гэтэл та бүхэн маань өөр данс ашиглахаар банк хасч тооцдог. Тэгэхээр цаашид зээл хүсэхэд юуг анхаарах вэ гэдгээ сайн тооцох хэрэгтэй. Манай байгууллага шууд өөрөө зээл гаргадаг гэж бодоод байдаг. Манайх бол 2-р шатлалын байгууллага буюу банк дээр та бүхний зээлийг судалж үзсэний дараагаар үнэхээр  энэ зээлийг санхүүжүүлэх шаардлагатай юм байна. Гэвч барьцаа хөрөнгө дутаж байна гэж үзсэн тохиолдолд батлан даалтын санд хандмаар байна гэхэд заавал төслийн зээл биш  банкны эх үүсвэрийн зээл дээр ч батлан даалт гаргах боломжтой байдаг. Ковидын үеэр бид судалгаа хийж үзэхэд ихэнх нь батлан даалтын санг мэдэхгүй, эхлээд очих ёстой гэсэн ойлголттой байсан. Одоогийн байдлаар ЗБДС зургаан аймаг дээр сургалт, мэдээлэл өгсөн. Мөн 9 дүүргээр дамжиж сургагч багш нараа бэлдэх, мэдээ мэдээлэл хийх хамтын ажиллагаа хийхээр зорьж байна.