Б.Батчимэг
Сэтгүүлч
УИХ
2021.11.19 16:53
3364
Б.ЭНХБАЯР: ХАЛАМЖИЙН БОДЛОГО НЬ  ХОДООД РУУ АРХИ БОЛЖ ОРООД БҮГД АРХИЧИН БОЛЧИХЛОО

УИХ-ын Чуулганаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төсөл"- ийг хэлэлцэж буй юм.

Энэ үеэр гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "МАНАЙ УЛСЫН ХУВЬД Ч ГЭСЭН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, УДААН ХУГАЦААГААР ТӨЛӨХ, ТҮЛШ, ЦАХИЛГААН ДУЛААНЫ МӨНГИЙГ ТӨРӨӨС  ДААХ ЭНЭ БОДЛОГУУД ЯВЖ БАЙГАА. ЭНЭ БОЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА.

ГЭХДЭЭ ЭНЭНИЙ НӨГӨӨ ТАЛЫН СӨРӨГ  ҮЗЭГДЭЛ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ГЭХЭЭР АМАНД НЬ ХАЛУУН ХООЛ ХИЙЖ ӨГСӨӨР БАЙГААД АЖИЛ ХИЙХ ХҮНГҮЙ БОЛЧИХЛОО.  АРХИ ДАРС ҮЙЛДВЭРЛЭДЭГ КОМПАНИУДЫН ОРЛОГО ЖИЛИЙН ДОТОР 2 ДАХИН ӨСЧИХСӨН ГЭЭД. НӨГӨӨ ХАЛАМЖИЙН БОДЛОГО ЧИНЬ ЕРӨӨСӨӨ ХОДООД РУУ АРХИ ХЭЛБЭРЭЭР ОРООД , ЕРӨӨСӨӨ БҮГД АРХИЧИН, ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА АЖИЛ ХИЙХ ХҮН БАЙХГҮЙ.

ИНГЭЭД ЦАР ТАХЛЫН ДАРААХ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙН ТОМ АЮУЛ УЧИРЧ БАЙГАА ЮМ БИШ БАЙГАА ДАА. ЭНЭН ДЭЭР НЬ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ БОДЛОГЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ НЭЭЖ БАЙГАА ЮМ БИШ БАЙГАА ДАА. ДОТОР АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ. ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ БИД НАР ЧИНЬ БҮР БАЯН ЦАТГАЛАН АРАБЫН УЛСУУД ШИГ ГАДНААС АЖИЛЛАХ ХҮЧ АВЧ АЖЛАА ХИЙДЭГ, ӨӨРСДӨӨ БААХАН ТӨР ЗАСГААС ХАЛАМЖ АВЧ АМЬДАРДАГ ИЙМ УЛС БОЛЧИХ ЮМ БИШ БАЙГААДАА" ГЭВ.