Б.Батчимэг
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.11.19 17:18
4737
М.Оюунчимэг: "Гадаадаас ирэх ажиллах хүчийг Монгол ажилгүй иргэд дагалдаж ажиллах бодлого бий"

УИХ-ын Чуулганаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төсөл"- ийг хэлэлцэж буй юм.

Тус асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ БОДЛОГЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ НЭЭЖ БАЙГАА ЮМ БИШ БАЙГАА ДАА. ДОТОР АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ. ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ БИД НАР ЧИНЬ БҮР БАЯН ЦАТГАЛАН АРАБЫН УЛСУУД ШИГ ГАДНААС АЖИЛЛАХ ХҮЧ АВЧ АЖЛАА ХИЙДЭГ, ӨӨРСДӨӨ БААХАН ТӨР ЗАСГААС ХАЛАМЖ АВЧ АМЬДАРДАГ ИЙМ УЛС БОЛЧИХ ЮМ БИШ БАЙГААДАА" гэж асуув.

Харин УИХ-ын гишүүн НББХ-ны дарга М.Оюунчимэг: "СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГААНУУДААС ХАРАХАД МАНАЙ УЛС ХАЛАМЖИНД ИЛҮҮ ТҮШЭЭД, АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ХҮН БАЙХГҮЙ БОЛСОН. БАРИЛГЫН САЛБАР, ДЭД БҮТЦИЙН САЛБАР БОЛ ЕРӨНХИЙДӨӨ ЗОГСОНГИ БАЙДАЛТАЙ БОЛОХ ХАНДЛАГАРУУ ХАНДЧИХСАН.

АЛЬ БОЛОХООР БОГИНО ХУГАЦААНД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОЛОХ  ТЭР ТАЛ РУУ ЯВДАГ. ЖИШЭЭЛБЭЛ СҮҮЛИЙН ҮЕД САМРАНД ЯВААД Л ТЭР НЬ ОРЛОГО, ХҮҮХДИЙН МӨНГӨ АВААД Л, ЭСВЭЛ БИ ХАЛАМЖИНД ХАМРАГДЧИХАЯ. ТЭРНЭЭС АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НЬ БОЛ МАШ БУУРЧИХСАН БАЙГАА УЧРААС БИД БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГА БАЙГАА.

МАНАЙ УЛСЫН ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН СУДАЛГААГ ХАРАХАД  ЗАЙЛШГҮЙ ЭНЭ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ.  ЭНЭ ЗӨВХӨН ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ БИШ ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ БОДЛОГО 2 ХАМТ ЯВЖ БАЙНА.

ЯПОН УЛСААС ГЭХЭД МАНАЙ УЛСААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ СОНИРХОЛ НЭМЭГДСЭН.

НӨГӨӨ ТАЛААСАА БАРИЛГЫН САЛБАР ГЭЭД БУСАД САЛБАРТ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШААРДЛАГА БАЙГАА УЧРААС ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙЛҮҮЛЭЛТ, ЭРЭЛТ 2 ДЭЭР ТУЛГУУРЛАЖ БАЙЖ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО.

ДОТООДИЙН ХҮНИЙ НӨӨЦ ДЭЭР СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ БИШ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ ЗААЛТУУД БАЙГАА. АЖИЛГҮЙ МОНГОЛ ХҮМҮҮСИЙН 30 ХУВИЙГ ДАГАЛДУУДЖ АЖИЛЛУУЛНА. ГАДААДААС МУНДАГ АЖИЛЧИД ОРЖ ИРВЭЛ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ  ГЭХ МЭТ УЯН ХАТАН БОДЛОГУУД ОРЖ ИРЖ БАЙГАА.

ГАДААДААС ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС МОНГОЛД ИРЭХДЭЭ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ИРЭХ БОДЛОГО БАЙГАА НЬ ҮНЭН" ГЭХДЭЭ ЦАГААЧЛАХ БОЛОН ХУВИЙН АСУУДЛААР ИРЖ БАЙГАА ИРГЭДИЙГ ЭНЭ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХГҮЙ" ГЭВ.