Улс төр
2021.11.20 12:33
4669
ЭЦЭГ ЭХИЙН 75 ХУВЬ НЬ ХҮҮХДЭЭ ЦАХИМ ХАЛДЛАГААС ХЭРХЭН ХАМГААЛАХАА МЭДДЭГГҮЙ


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа
, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ХҮҮХДИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬсэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.11.19/ зохион байгууллаа.

Ковид-19 цар тахлын үед Дэлхий нийтэд хүүхдүүд цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлж байгаа. Манай улсын интeрнeт хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан цахим орчинд хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнeт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахад нөлөөлөх, цахим орчны хор уршгаас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, арга замыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зорилготойгоор уг хэлэлцүүлгийг өрнүүллээ.


Хэлэлцүүлэгт
УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал,         УИХ-ын гишүүн, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан болон Харилцаа холбоо, мэдээлэл технолгийн газрын дарга А.Золзаяа, БШУЯ-ны сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ням-Очир,ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Г.Энхмаа, СЭМҮТ-ын захирал Л.Насанцэнгэл, дэд захирал В.Баярмаа, НҮБ-ын хүүхдийн сангийн төслийн зөвлөх Л.Ариунзул, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж тулгамдаж буй асуудлуудыг ярилцлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дэд даргаС.Одонтуяа “Өмнө нь батлагдсан хүүхэд хамгааллынхуульд биет зүйлсээс хамгаалах тухай заасан. Цахиморчинд хамгаалах тухай энэ хуульд нэмэлт, өөрчлөлтөөроруулж өгөх хэрэгтэй. Цахим орчны тухай тусдаа хуультайболгох эсэх тал дээр мэргэжлийн хүмүүсийнсанал санаачлагыг авна. Бид хууль эрх зүйн орчноо зөвтодорхойлох нь хамгийн чухал байна. Хүүхдүүдэд хэрэгтэйчухал, зөв хууль гаргахын төлөө хамтран ажиллаяхэмээнхэлсэн үгэндээ онцолсон юм.
УИХ-ын гишүүн Б.БаярсайханТөрийн болон төрийн бусбайгууллагууд цахим орчинд дахьхүчирхийлэлгадуурхалтын эсрэг олон төрлийнхөдөлгөөнийг өрнүүлж байсан боловч манай улс цахиморчны хүчирхийлэл, амиа хорлолтоор хүн амынхаа тоотоохарьцуулахад дэлхийд тэргүүлж байна. Хөгжингүй орнуудцахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа батлаадхэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүний хувьд цахим орчиндхүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалаххуулийг санаачилж судалгааны ажлаа эхлүүлээд явжбайна. Цахим орчин хүүхдийн эрхийг хамгаалах тухай биедаасан хууль батлахын тулд УИХ-ын гишүүд хүчинчармайлт гарган ажиллах болно. Үүнд та бүгдийн оролцоочухалгэв

Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өргөжихийн хэрээ интернетболзоо нь зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай асуудал бишболсныг, цахим орчны зөв зохистой хэрэглээний мэдлэг, ойлголт тэдэнд дутагдаж байгааг харуулж байна.

Судалгаанаас харахад:

2020 оны байдлаар Монгол Улсад сошиал медиа идэвхитэйхэрэглэгч 2 156 000 байна.  Нийслэлийн иргэдийн 84%, ороннутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүкчин. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 2.2 сая гаруй хүнсошиал медиа ашигладаг. Тэдний 95% нь гар утаснаасхолбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болжнэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийгбуюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиалд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнхнь 18-34 насны залуучууд болсон.

Тиймээс цахим орчин дэх халдлагаас хүүхдээ хамгаалахын тулд

1. хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх,
2. хүүхдийн эрхийг хамгаалах бодлогууд, үйл явц болонхолбогдох Гаднын талуудтай хамтран ажиллах,
3. зүй бус контентоос хүүхдийг хамгаалах,
4. эцэг эхийн хяналтын системийг суулгах,
5. багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдийн цахим ур чадварэзэмшүүлэх, аюулгүй ашиглахад нь сургах,
6. хүртээмжтэй, чанартай хүүхэд харах үйлчилгээнд дэмжлэгүзүүлэх нэн шаардлагатай байна.


Цаашид
өсвөр насныхны хувьд цахим орчин нь нэгэнтхэрэглээ болсон тул шууд хязгаарлахаас илүүтэй ухаалагхэрэглээг зүй зохистой хэрэглэх талаар сургалт, сурталчилгаа хийх, сургалтын хөтөлбөрт тусгах, багш нарынмэргэжил дээшлүүлэх сургалтад цахим хэрэглээ, сэтгэл зүйнзөв дадал, ухаалаг хэрэгцээний талаар сургалт, үйлажиллагааг хөтөлбөрөөр оруулах, сөрөг мэдээллийг шүүгчпрограмм хангамжийн мэдлэгийг олон нийтэд, оновчтойсувгаар тогтмол олгох нь үр дүнтэй гэсэн саналууд яригдлаа.


Хэлэлцүүлгээс гарсан санал санаач
лагыг хуулийн төсөлд тусгаж эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа онцоллоо.