Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.11.21 16:41
2363
Баянгол дүүрэг батламж нэртэй худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний хураамж авахгүй

МУ-ын хэмжээнд 798 хууль, 2100 гаруй УИХ тогтоол, 2398 гаруй захиргааны  акт байна. Эдгээр 5000 гаруй акт нь хоорондоо зөрчилддөг, үл ойлголцол үүсгэдэг, нэгнээ үгүйсгэдэг давтагддаг. Үүнээс үүдэн хуулийн эрэмбэ алдагдал гарсаар,  энэ  бүхэн нь бизнес эрхлэгчид шударга өрслөдөх боломжийг хааж байна гэж эдийн засагчид үздэг. Иймээс хуулийн  дата анализыг хийж шаардлагагүй зөвшөөрөл, актыг цуцалж хүчингүй болгох хэрэгтэй гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Тэгвэл эдгээр давхардсан татвар хураамжийг багасгаж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэхийн тулд  батламж нэртэй төлбөр хураамж авахаа зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас дүүрэг, аймгийн удирдлагуудад тавьсан. Энэ хүрээнд БГД өчигдрөөс эхлэн батламж нэртэй "Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ"-ний төлбөр авахыг зогсоохоо мэдэгджээ. 

Ийнхүү БГД  хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчээ дэмжин, дахин төлбөр хураамж авахгүй болж байна. Харин бусад дүүраг, аймгийн удирдлагууд хэзээнээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа ААН-ээс давхар татвар хураамж авах байдлаа зогсоох вэ?