Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.11.22 13:10
5787
Шатахууны үнэ нэмэх асуудлаар хуралдана

Шатахууны үнийн асуудлаар "Дэлхий нийтэд шатахууны үнэ нэмэгдээд байхад өнгөрсөн 8 сараас хойш манай улсын импортлогч компаниуд өгөөмөр сэтгэл гарган шатахууныхаа үнийг нэмэхгүй байгаа, гэхдээ яваандаа нэмэхээс өөр гарцгүй" гэх мэтээр удаа дараа мэдээлэл хийж иргэдийн чихийг дасгаж байгаад шатахууны үнийг 2 удаа 300, 300 төгрөгөөр нэмээд авсан нь саяхан.

Тус асуудалд шатахуун импортлогч компаниуд удаан хугацааны турш алдагдал хүлээгээд явж болохгүй гэж Уул уурхайн сайд нь хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг цуглуулан учирлах, ухуулах зэрэгцэн мэдээлэл хийж байсан юм.

Тэгвэл алдагдлаа нөхөх тэр цаг хугацаа нь ирсэн бололтой.

Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогч компаниуд үнээ нэммээр байгаа ч Засгийн газраас нийт иргэдийн 60 хувь нь вакцинд хамрагдсаны дараа нэмэх санал тавьж үнэ нэмэх асуудлыг хойшлуулж байсан бол дахин хойшлуулах боломжгүй болсон байна. Энэ дагуу өнөөдөр 15 цагаас уул уурхайн яаман дээр Шатахууны үнийн зөвлөл хуралдахаар тов зарлажээ.

Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Бид мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.