Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2021.11.22 16:42
2391
Хятадын шийдэл дэлхий дахинд ашиг тусаа өгч байна

2013 оны намар Ши Жиньпин дарга Казахстан, Индонезид айлчлах үеэрээ "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21-р зууны далайн торгоны зам"-ыг хамтран байгуулах санал дэвшүүлж, "Бүс ба зам"-ийн томоохон санаачилга болсон юм.

Найман жилийн турш Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлаган дор Хятад улс нэгдэлтэй төлөвлөгөөгөөр өндөр чанартай хөгжлийг ахиулж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж, өргөн хүрээтэй зөвлөлдөх, хамтын бүтээн байгуулалт, хуваалцах зарчмыг баримталж, “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанартай хөгжүүлж, үүний улмаар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чухал практик платформ болж, бүх улс орны хамтын хөгжил цэцэглэлтийн хөгжлийн замыг нээж өгсөн юм.

"Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах гэдэг нь Ши Жиньпин дарга цаг үеийн ерөнхий чиг хандлагад анхаарлаа хандуулж, түүхийн өнцгөөс дэлхий дахинд тулгарч буй "цаг үеийн асуултууд"-ын талаар дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны томоохон санаачилга болох юм.