Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.11.23 14:28
4219
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилт хойшлогджээ


Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулаад байна.  Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг талд танилцуулж, улмаар Монгол Улс зөвшөөрсөн.

 Уг төлөвлөгөөний дагуу Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн тээвэрлэнэ. Тэгвэл хоёр талын туршилтыг талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна. 

Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өнөөдөр эхлүүлэх байсан ч энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. 

Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийг сэргээх боломжтой юм.