Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.11.23 14:56
22667
4,5 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ш.АДЬШАА ГИШҮҮН БУРХАНЫ ХӨШӨӨГӨӨ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН Ч АЛЗАХГҮЙ НЬ

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээллийг уншигч, үзэгчиддээ цувралаар хүргэдэг билээ.

Тэгвэл энэ удаа Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдэй хамтран "Богд Зонхов"-ын хөшөө барих саналыг анх гаргаж, төсөвт 5,5 тэрбумаар тусгуулсан УИХ-ын гишүүн Ширнэнбаньдын Адьшаагийн хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулж байна.

Ширнэнбаньдын Адьшаа нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх байсан тэрээр 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй.

Тэрээр өөрийн жилийн орлогоо 4 тэрбум 592 сая 403 мянга гэж мэдүүлсэн бол гэр бүлийн орлогын тухайд 1 тэрбум 600 сая ажээ.

Орон сууц, барилга байгууламжийн хувьд нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай-1 гэсэн барилга байгууламжтай бол үүний нийт үнэлэмж нь 4 тэрбум 201 сая 298 мянга.

Мөн Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, G 500- 1, Суудлын жижиг машин, Volkswagen, Passat- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1, Суудлын жижиг машин, Hyundai, Sonata 7- 1 гэсэн ДӨРВӨН АВТОМАШИНТАЙ ба нийт үнэ нь 952 сая.

Харин 816 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу 51 адуутай ба 890 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй байна.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2020 оны байдлаар 1 тэрбум 349 сая 348 мянга бол 105 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: НЬЮфеникс интернэшнл ХХК, Мөнгөн-Алмаз ХХК, Хүннү МН ХХК, Ачит-Арвис ХХК, Ачит-эх мед ХХК, Грэйтблюмаунтайнс ХХК, Империалмаксимус корпорейшн ХХК, Ти Ти Би Эй ХХК, эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК тус бүрээс хувьцаа эзэмшиж, ногдол хувь авдаг байна.