Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.23 15:28
5350
Б.ЖАВХЛАН: ЗГ 32 ТЭРБУМЫН ХӨШӨӨНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЦАРЦААХ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ

Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдийн санаачилсан Богд Зонховын хөшөөг анх 5,5 тэрбумаар төсөвт тусгуулсан нь өдгөө 32 тэрбум болсон асуудал үүсээд буй.

Тус асуудлаар МАН нь ч АН нь ч мэдэхгүй, санаачилсан гишүүн нь хамт санаачилсан гишүүдээ ч санахгүй, яагаад 32 тэрбум болж нэмэгдсэнийг ч мэдэхгүй, яагаад суурь нь баригдаад эхэлсэнийг нь хэнч мэдэхгүй нөхцөл байдалтай, эзэн холбогдогчгүй зүйл болчихоод буй.

Тэгвэл тус төсвийг Засгийн газраас царцаах шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдсан нь худал мэдээлэл талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Б.Жавхлан: "Засгийн газраас 32 тэрбумын төсвийг царцаах, зогсоох ямар нэг шийдвэр гараагүй. Төсөв хууль нь батлагдчихсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нь цаг хугацааны хувьд төслийг цаашид үргэлжлүүлэх бодолгүй байна гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр төсөв дээр хэмнэлт гараад явна гэсэн үг.

Засгийн газрын хувьд төслийг дэмжээд хууль болгоод батлаад гаргачихсан учраас, ирэх жил хийгдэх ажлын төлөвлөгөөнд орчихсон гэсэн үг. Цаг хугацааны хувьд хэрвээ шаардлагагүй гээд асуудал тавигдвал Засгийн газарт энэ асуудал яригдах байх. Мөн ямар ажил хийсэн байна, барьсан байгаа талаар мэдэхгүй" гэв.