Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба 11-р сарын 23-ны өглөө Төрийн Зөвлөлийн бодлого танилцуулах хэвлэлийн бага хуралд, Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яам болон Төв банкны холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, жижиг дунд үйлдвэрт түлхүү тусламж үзүүлэх талаар танилцуулж, өдгөө Хятад улсын жижиг дунд үйлдвэрийн ажил эрхлэлт ерөнхийдөө тогтвортой байна гэжээ. Хятадын ЖДҮ эрхлэгчдийн тоо тогтмол өссөөр байна. Одоогийн байдлаар Хятад улсын зах зээлийн гол цогц нийт 150 саяд хүрч, үүнээс 46 сая нь аж ахуйн нэгж бөгөөд аж ахуйн нэгжийн 99 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Үр ашгийн хувьд ЖДҮ-ийн эдийн засгийн үр өгөөж тогтмол сэргэж байна. Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны дэд сайд Шюй Шяолань хэлэхдээ, энэ жилийн турш ЖДҮ-г дэмжих бодлогын эрч үргэлжлэн чангарч, хөгжлийн орчин улам сайжран, үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь тогтвортой сэргэх хандлагатай байна гэжээ.