Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2021.11.25 15:50
1196
Технологийн бие даасан байдлыг баталгаажуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй

24-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн XXII хурлыг даргалж, "Шинжлэх ухаан, технологийн тогтолцооны өөрчлөлтийн гурван жилийн төлөвлөлөө/2021-2023/", "Цахилгаан эрчим хүчний үндэсний нэгдсэн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх ажлын тухай заавар" зэргийг хэлэлцэн батлав.

Ши Жиньпин онцлохдоо, өндөр технологийн бие даасан байдлыг баталгаажуулах механизм тогтолцоог бий болгож, шинжлэх ухаан, технологийн инновацыг системчлэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Цахилгаан эрчим хүчний зах зээлийн ерөнхий төлөвлөлтийг оновчтой болгож, эрчим хүчний нөөцийг орон даяар хуваарилах, оновчтой болгох ажлыг хэрэгжүүлж, нэгдсэн, нээлттэй, эмх цэгцтэй, өрсөлдөх чадвартай, аюулгүй, үр ашигтай, эрчимжсэн эрчим хүчний зах зээлийн системийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.