Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.11.25 16:24
2007
Ц.ТҮВШИНТӨГС: Эмнэлгийн ажилчиддаа талархлаа илэрхийлээд "Монгол бахархал" тоглолтыг зохион байгуулах гэж байна

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ. Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохоин байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм. Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал  Ц.Төвшинтөгс  "Дэлхий нийтийг хамарсан цар тахал олон амь авч одлоо. Эрдслийг даван туулахад дэлхийн аль ч улс бэлэн байгаагүй. Энэ хүнд цаг үед эрүүл мэндийн салбарынхан ямар их хэцүү зовлонг туулж байна. Үүнийг бид бүгд мэдэрч байна. Иймээс урлаг соёлын салбараа төлөөлөөд УДБЕТ энэ тоглолтыг зохион байгуулж байна. Цаг үе хүнд хэцүү байлаа. Бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад байхаар сүүлд хүрэн зүрх шимширч байна. Иймээс эмнэлгийн ажилчиддаа талархлаа илэрхийлээд "Монгол бахархал" тоглолтыг зохион байгуулж байна" гэлээ.