Дэлхийн сургуулиудийн шатрын аварга шалгаруулах багийн тэмцээн "Дубай экспо-2020" наадамд манай улсаас 1, 33-р сургуулийн оюуны спортын тамирчид оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд 53 улсын 296 баг оролцсоноос 1, 33-р сургуулийн баг онлайнаар явагдсан гурван үе шатыг амжилттайгаар давж, шилдэг 10 сургуулийн нэгээр шалгарсан билээ.
Тэмцээний финалийн шат АНЭУ-ын Дубай хотноо Дубай экспо-2020 ын хүрээнд энэ сарын 23-30 хооронд зохион байгуулагдаж байна. 12 баг сугалаагаар А / Б зоонд хуваагдан А зоонд Энэтхэг улсын 2 баг Грек, АНУ, ПЕРУ, АНЭУ, Б зонд Монгол 33-Сургууль, 1-р сургууль, Унгар, Турк, Чех ,Изралийн 6-н баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор 5 өрөг тогложээ.
А зооноос Энэтхэг улсын баг 1-ээр, Перу улсын баг 2-оор гарсан бол Б зооноос 33-р сургуулийн баг 4,5 оноогоор 1 ээр 1-р сургуулийн баг 4 оноогоор 2-оор шалгарч шөвгийн 4 -т үлдлээ.
Шигшээд шалгарсан 4 баг болох Энэтхэн - 1 сургууль, 33-р сургууль - Перу улсын багтай багтай энэ сарын 28-нд 4/2 тоглох юм. 29-нд тэмцээний аваргууд тодорно.