Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.27 13:59
2253
УОК-ЫН ШИЙДВЭРҮҮД

Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн Израиль, Ботсван, Хонконг, Бельги улс байна. Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарлаад байна.

Тэгвэл өнөөдөр УОК хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

- Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн  гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх

- Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах

- Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдын байсан тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй. Бүгд шинжилгээнд хамрагдсан хэдий ч 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана.

- Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээг бүрэн авна"