Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.11.27 18:36
2711
АГААРЫН БОХИРДЛОО ОЛБОРЛОХ БОЛОМЖ, КЕЙЛУМ

Эх дэлхийг маань Ангараг гараг шиг улаан цөл болгож, Сугар гараг шиг халуун там болгох занал биднийг нөмрөөд байна. Өнөө маргаашгүй сүйрчихгүй гээд сэтгэл амар хойш суух хооронд хэзээ ч бидний буцааж дийлшгүй тэр нэг мөхлийн утгыг давах гээд гэтэж явна. Энэ аюул заналыг "хүн төрөлхтөн" гэдэг. Амьдарч буй гэрээ галдчихаад, унтраахын оронд улам галдаж байгаа нь эгээ л учраа мэдэхгүй хүүхэд мэт. Өөр очоод суучих оромжгүй, хэчнээн ч тусламж хүсэжорилоод сонсох хэн ч эргэн тойронд үгүй учир бид өөрсдөө л энэ тарьсан балгаа цэвэрлэхээс өөр аргагүй. Үгүй бол зөвхөн бид бус, эх дэлхийн амьдрал тэр чигтээ сүйрэх болно. Бидэнд боломж байгаа ч тун удахгүй энэ боломж үгүй болох болно. Одоо, эсвэл хэзээ ч үгүй.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх үгс олон жилийн тэртээгээс хэнгэрэг дэлдсэн. Үүний үр дүнд ган гачиг болж, туйлын мөс хайлснаар далайн түвшин нэмэгдэж, олон олон хотууд живэхээс гадна амьдралын гинжин хэлхээ алдагдаж, экологийн сүйрэл болох нь тодорхой байна. Энэ бүхний үндсэн шалтгаан бол хүлэмжийн хий. Хүлэмжийн хий гэдэг нь шууд утгаараа хүлэмжтэй зүйрлэж нэрлэсэн нэршил. Хүлэмж нь тусгай хальс ашиглан гаднаас нарны элчийг нэвтрүүлж, эргүүлж гаргалгүй түгжсэнээр халуун уур амьсгал бий болгох байгууламж юм. Харин хүлэмжийн хий нь яг л дээрх тусгай хальс шиг, дэлхийг гадуур нь бүрхсэн байх ба нэвтэрсэн нарны элч эргэж гарч чадалгүй агаар мандалд үлддэг. Үүний уршгаар уур амьсгал хүлэмж дотор байгаа юм шиг л халах болно.

Хүлэмжийн хийн хамгийн зонхилох бодис бол CO2 буюу нүүрс хүчлийн хий юм. Цахилгаан станц, үйлдвэрлэл, автомашин, мал аж ахуй гэх мэт хүн төрөлхтний амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагын үр дүнд энэ хий үйлдвэрлэгдсээр байна. Нэг үгээр зүгээр л бидний амьдарч байгаа нь өөрөө байгальэкологид нөхөж баршгүй хохирол учруулж байна. Түүнчлэн хүн ам, тэдний амьдралын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж буй нь нөхцөл байдлыг улам дордуулж, гүйцэхийн аргагүй болгож байна.

НҮБ болон дэлхийн хөгжингүй улс орнууд хамтран энэ асуудалтай тэмцээд багагүй хугацаа өнгөрсөн ч асуудал арилах шинжгүйгээр барахгүй улам гаарах хандлагатай. Дэлхийн 50 гаруй улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, боловсруулалтыг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэхээр хамтран ажиллаж байна. Ингэхдээ хэд хэдэн үндсэн арга хэмжээ авч буйн нэг нь хүлэмжийн хий ялгаруулж буй үйл ажиллагаануудад хязгаарлалт тавьж, ялгаруулалтаа бууруулах зайлшгүй нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн ялгарсан хүлэмжийн хийг боловсруулахын тулд одоо байгаа ой мод, ногоон байгууламжаа хайрлан хамгаалах, нэмж мод тарих зэрэг арга хэмжээг авч байна. Цахилгаан станц, үйлдвэр, авто машины ялгаруулсан нүүрс хүчлийн хийг мод, ургамал нь фотосинтезийн аргаар хүчил төрөгч болгон боловсруулж байдаг. Мөн орчин үеийн технологи ашиглан агаарт буй нүүрс төрөгчийг сорон авч боловсруулах аргууд ч туршигдаж байна. Гэхдээ аль хэдийн ялгарчихсан хийг боловсруулах гэж оролдсоноос ялгаруулж буй хүчин зүйлтэй нь тэмцэх нь илүү чухал нь мэдээж. Үр дагавартай нь биш, учир шалтгаантай нь тэмц гэдэг дээ.

 

Хүлэмжийн хийнүүд дотроос нүүрс хүчлийн хий дийлэнхийг нь эзэлдэг бол нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын дийлэнхийг цахилгаан станц, тэр дундаа нүүрс түлж ажилладаг дулааны цахилгаан станцууд эзэлдэг. Тиймээс бидний хамгийн түрүүнд онилох бай бол дулааны цахилгаан станцууд юм. Гэвч шууд тэдэнд шаардлага тулгах нь эдийн засгийн хувьд зохисгүй шийдэл. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар, зөөлрүүлэн шийдэх шаардлагатай болж байна.

Карбон кредит буюу нэг тонн нүүрс хүчлийн хийг ялгаруулах эрхийн бичгээр дамжуулан дээрх асуудлыг шийдвэрлэх гэж байгаа нь эхэндээ хачирхалтай мэт боловч жаахан судлаад үзэхэд үнэхээр гайхалтай санаа болох нь ойлгогдоно. Зөвхөн дулааны цахилгаан станц дээр жишээлэн тайлбарлая. Хоорондоо наймаалцаж болох дээрх эрхийн бичгийгялгаруулалтаа бууруулах шаардлагатай ДЦС-уудаджил бүр олгоно. Энэ эрхийн бичиг нь тухайн станцад тавьж буй хязгаарлалт гэсэн үг. Гэхдээ эрхийн бичиг нь дууслаа гээд станцаа унтраа гэсэн үг биш. Тэд өөрсдөд шаардагдах эрхийн бичгийг бусдаас худалдан авч болно. Арилжаалагдах боломжтой тул уг эрхийн бичгийг Карбон "кредит" хэмээн нэрлэсэн хэрэг. Жижиг оврын, авсаархан ДЦС-ууд багахан сайжруулалт хийгээд өөрсдийн ялгаруулалтыг бууруулж болох бөгөөд, ингэснээр илүү гарсан карбон кредитээ том оврын, шууд сайжруулалт хийхэд хүндрэлтэй ДЦС-уудад зарж, ашиг олох боломжтой гэсэн үг. ДЦС-уудадногдох карбон кредитийн хэмжээ жил бүр багасна. Энэ нь тэднийг ялгаруулалтаа багасгахыг аажмаар шахаж буй хэрэг юм. Сэргээгдэх эрчим хүчний станцуудад хүлэмжийн хий ялгардаггүй ч байгальд ээлтэйгээр эрчим хүч үйлдвэрлэснийх нь төлөө тэдэнд ч бас карбон кредит олгоно. Тэд үүнийгээ ДЦС-уудадборлуулан нэмэлт орлого олох давуу эрхийг эдэлнэ. Байгальд ээлтэй, эко технологиудыг дэмжих зорилгоор цахилгаан машин гэх мэт хөрөнгө оруулалт шаардлагатай салбаруудад мөн карбон кредит олгоно. Энэ нь шууд хөрөнгө оруулалт биш ч ДЦС-уудад зарж хөрөнгө болгох боломжтой. Энэ нь цаагуураа байгальд хор учруулсан байгууллагууд нь шинэ, байгальд ээлтэй технологиудад хөрөнгө оруулах зүй ёсны үүргийг нь эдийн засгаар нь дамжуулан шийдэж буй гайхалтай санаа юм. Мөн цаашлаад хөдөө аж ахуй, ой мод, ногоон байгууламж гэх мэт бүх хүчин зүйлүүдийг тусгаж, бүх улс орон, хүн бүр үүнд нь оролцох боломжийг хангахыг зорьж байна.

Харин Эм Жи Эл Кейлум (MGLCaelum) төслийн хувьд цахилгаан станц бол хамгийн гол дэд төсөл нь юм. Бид эрчим хүч үйлдвэрлэхдээ түүхий эд, эдийн засгийн хамгийн оновчтой сонголт хэмээн дулааны цахилгаан станцыг сонгосон. Энэ хүртэл ДЦС муу гэж бичиж байснаа гэнэт бид ДЦС барих гэж байгаа гэдэг нь хачирхалтай сонсогдож байж болох юм. Одоо байгаа ДЦС-уудаас манай ДЦС нь яндангүй гэдгээрээ онцлог давуу талтай. Энэ технологи нь өмнөд хөрш, ӨМӨЗО-д аль хэдийн амжилттай туршигдчихсан төсөл бөгөөд Монголд барьж, ажиллуулах бүрэн боломжтой. Үүний үр дүнд манай ДЦС нарийн ширхэгт тоосонцрынбохирдлыг агаарт гаргалгүй барьж авч байгаагаараа давуу талтай. Харин нүүрс төрөгчийн ялгаруулалтыг бид тусгай замаг ашиглан бүрэн боловсруулж, агаарт огт хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр нүүрсээ эрчим хүч болгох юм. Иймд дээр дурдсан, бидэнд ногдох нүүрс хүчлийн хий буюу хүлэмжийн хий ялгаруулах эрхийн бичиг болох карбон кредитээ огт ашиглалгүйгээр цааш нь худалдаж, ашиг болгон, хөрөнгө оруулагчдынхаа өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.

 

ДЦС-д тулгардаг бас нэг том асуудал эрчим хүчний тогтворгүй хэрэглээ. Өглөө, оройн цагаар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан станцын ялгаруулж чадахаас илүү гардаг тул бид гаднаас тогоо худалдан авдаг. Бусад буюу өдөр, шөнийн цагт энэ хэрэглээ станцын ялгаруулж чадах хамгийн бага хэмжээнээс ч бага болдог. ДЦС нь унтрааж болохгүй, тогтмол ажиллаж байх ёстой ба энэ хугацаанд ялгаруулсан тогоо гадагшаа үнэгүй гаргах, эсвэл зүгээр л газар луу асгачихдаг. Энэ нь нэгт маш үр ашиггүй нүүрсний зарцуулалт, хоёрт ямар ч үр дүнгүйгээр агаарт хүлэмжийн хий нийлүүлж буйгаараа байгальд хор уршигтай зүйл юм. Тэгвэл бид энэ асуудлыг байгаль экологийн дайсан гэгдээд буй криптомайнингаар шийдэх гэж байна. Эрчим хүч зарцуулж, хүлэмжийн хий ялгаруулан байж крипто майнингхийхийг экологистууд маш их эсэргүүцдэг. Гэвч нөгөө талд зүгээр л газар луу асгаж буй тог байгааг нийлүүлбэл энэ нь байгаль хийгээд эдийн засагт тун оновчтой, зөв шийдэл болох нь харагдаж байна. ДЦС-аа дэмий зогсоохгүй, сул тог газар луу асгахгүй, 24/7 бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэсэн бүх тогоо ашиг болгож байгаа нь хөрөнгө оруулагчдын өгөөжийг дээд цэгт нь тулгахаас гадна анхдагч зардлаа арав дахин хурдан хугацаанд нөхөж, үлдсэн хагас зууны туршид цэвэр ашиг хүртэх гайхалтай боломжийг бид бий болгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.

Бүтээж буй төсөл маань экологид ээлтэй, эдийн засагтөгөөжтэй гэдгээр нь бид маш их бахархалтай байна. Байгалийн баялгаа өндөр үр өгөөжтэйгөөр ашиглаж, байгаль дэлхийгээ бага хордуулсныхаа төлөө олон улсаас мөнгө олж, хөрөнгө оруулагчдынхаа өгөөжийг нэмэгдүүлж, нэг сумаар нэлээд хэдэн туулай гэдэг шиг давхар давхар ашиг хийж буй уг төслөө бид хөрөнгө оруулагчдадаа танилцуулж, бодит байдал болгохыг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж М.Хасчулуу