Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.29 10:13
6834
Эрээний төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглолоо

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авахаар болсон байна. Тодруулбал,

Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй гараар савласан буюу тос сүү, архи пиво зэрэг бараа бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон байна.  

- 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоов.