Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.29 10:41
16736
УЦС БАРИХ ТӨСЛӨӨ ЗОГСООВОЛ ОРОСЫН ТАЛААС МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДЛЫГ НӨХӨЖ ӨГӨХӨӨ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад болж өндөрлөсөн бөгөөд манай улсын эрчим хүчний асуудлыг  хэлэлцжээ.

Тус хуралдаанд оролцсон ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко "Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг илэрхийлээд эрчим хүчний дутагдлыг тус улсын Галуут нуурын цахилгаан станцаас хангах боломжтой" гэж мэдэгдсэн талаар Риа Новости агентлаг мэдээлсэн байна. 

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судалж ирсэн Шүрэн болон Эгийн голын Усан Цахилгаан Станцын төслийг ОХУ эсэргүүцсээр ирсэн юм.

"Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Бид Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах асуудлаар ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна" гэж В.В.Абрамченко сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалжРиа Новости