Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2021.11.29 11:24
6446
Э.БАТ-ҮҮЛ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.