Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2021.11.29 12:00
21990
ТУРК УЛСААС ИРСЭН ХОЁР ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан УОК болон ХӨСҮТ мэргэжлийн байгууллагууд нисэх онгоцны буудалд шуурхай ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй.

Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 200 гаруй зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Одоогоор уг вирус шинэ төрлийн омикрон  эсэх нь тодорхойгүй байгаа аж.