Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийслэл
2021.11.29 17:25
3988
Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно
 
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал боллоо.
 
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг аж ахуйн үйл ажиллагаа буюу хуульд зааснаас бусад төрлийн зөвшөөрөл гэж бий.
 
Үүнд нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй, хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна" гэв.