Соёл урлаг
2021.11.30 16:43
1540
“Орохыг хориглоно” бэсрэг кино үзэгчдийн хүртээл болно

Бэртсэн хүүгээ эмчлүүлэхээр эмнэлэгт ирсэн залуу, 5 настай хүүгээ өөрийнх нь биш болохыг эмчээс мэднэ. Амьдралаа бүтэн авч үлдэх үү? Эсвэл сүйрүүлэх үү? Өөртөө гурван сонголтыг тулгана. Залуу ямар сонголт хийх бол? 

Продьюсер Содгэрэлийн Баттүшигийн “Мафи фильм” уран бүтээлийн нэгдлийн бүтээл Жогноогийн Бямбасайхны зохиол, Найруулагч  Баасанхүүгийн Тулга-Очирын “Орохыг хориглоно” утга уянгын кино 11-р сарын 30-наас бүх IPTV-ээр гарч эхэлнэ.

Киноны гол дүрд МУСТА Л.Ариунболд, М.Маралгуа, Б.Батхүслэн нар тогложээ.

Уг бүтээл нь “Мафи фильм” уран бүтээлийн нэгдлийн анхны бүтээл бөгөөд эцэг хүний шийдвэр, жинхэнэ эр хүн ямар байх ёстойг  тодоор харуулах болно.  Энэ бол эр хүн, эцэг хүн таны заавал үзэх кино.

“Мафи фильм” уран бүтээлийн нэгдлийн дараагийн бүтээл “Дэн буудал” аймшгийн кино тун удахгүй үзэгдийн хүртээл болох аж.