Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2021.12.01 14:59
14846
ИРГЭДИЙН ИНТЕРНЕТ БАНКИНД ХАЛДАЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДИЙГ АНУ-ААС МОНГОЛД АЛБАДАН АВЧ ИРЖЭЭ

АНУ улсаас МУ-д оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм.

Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас ОУ-н хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд. Үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас МУ-д албадан авч ирсэн юм.