Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.02 09:56
15054
32 ТН ШАТАХУУН АЧСАН МАШИН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ДӨРӨЛЖ НУУР РУУ ЦӨМӨРЧ ОРЖЭЭ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.