Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.02 14:47
18803
ГХЯ НЬ “МОНГОЛ ОХИНЫГ ЗОДСОН 4 ХҮҮХДИЙН ХОЁРЫНХ НЬ ХЭРЭГ ХААГДСАН” ГЭЭД СУУЖ БАЙНА

Солонгос улсын сурагчид Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагч охиныг зодож танхайрсан тухай мэдээллийг ГХЯ-аас тодрууллаа.

ГХЯ: "БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.

БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:

Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна. 

Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" гэлээ.