Нийгэм
2021.12.02 17:01
3832
САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮХЭЛДЭЖ БАЙХ ЗУУР ХАРИЙН ОРОНД ИРГЭД НЬ ДОРОМЖЛУУЛЖ, ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭЭР...

 

БНСУ-д амьдардаг Монгол охин зургаан цагийн турш хүчирхийлэлд өртсөн мэдээлэл тус улсын МВС телевизээр баримттай цацагдаж, олон нийтэд хүрлээ. Уг хэрэг 2021 оны 7-р сарын 03-ны өдөр гарсан бөгөөд 7-р сарын 4-нд тус улсын цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Хэрэгт холбогдсон дөрвөн хүүхдийн хоёр нь насанд хүрээгүй учир хэргийг нь хаасан.  Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр гарч, улсын тусгаарлалтад  тодорхой хугацаагаар байлгахаар болсон байна.  

Гэвч Монгол улсын иргэн тэр дундаа өсвөр насны хүүхэд харийн оронд хүчирхийлэлд өртөөд таван сар өнгөрч байхад Гадаад харилцааны яам энэ талаар мэдээлэл алга гэсэн тайлбарыг хэлж, Солонгосын телевизээр уг хэрэг цацагдаж байж сая л мэдэж байгаа нь харамсалтай.

Мөн Монгол Улсаас БНСУ-д суугаа Консул Ц.Өнөрзаяа МУ-ын иргэний эрх зөрчигдөж, хүчирхийлэлд олон цагийн турш тамлагдсан охины талаар өнөөдөр л /2021.12.02/ мэдээлэл төдий тайлбар хийж байгаа нь дэндүү сэтгэлгүй, ажилдаа хариуцлагагүй байгаагийн илрэл. Тэрбээр тухайн үед консулын газраас хэрхэн анхаарлаа хандуулсан бэ?  Элчин сайдын яамнаас иргэнийхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж ажилладаг талаар тодорхой "өгүүлбэр" бүү хэл ганц "үг"  ч хэлсэнгүй. Энэ нь МУ-ыг төлөөлж суугаа Элчин сайдын яам, Консулын газрууд хэрхэн ажиллаж байгаа нь эндээс харагдана. 

Гэтэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монголд суугаа Солонгос иргэдээ болгоомжтой байхыг анхааруулжээ. Төр нь иргэдээ ингэж хамгаалж байна. 

Ер нь гаднын улс оронд Элчин сайдаар томилогдоно гэдэг одоо цагт “шагнал” болсон. Тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэнээ төр нь хамгаалж, эрх нь зөрчигдөхөөс сэргийлж, угтаа бол “гэр” нь болох ёстой.  Гэвч бодит байдал дээр “шагнал” болсон сэнтий дээрээ дөрвөн жил тухалж аваад эх орон руугаа буцдаг.  

Төр нь иргэнээ мартаж, албан тушаал сандал суудпын төлөө үхэлдэж байх зуур иргэд нь эх орондоо, харийн нутагт бусдад доромжлуул, хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөөр байна.

Дипломат албаны тухай хуульд зааснаар дипломат төлөөлөгчийн газрууд нь хилийн чанадад иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.  Мөн ГХЯ яам нь үндэсний ашиг сонирхол байр суурийг олон улсын хэмжээнд бататган хамгаалах үүрэгтэй. Гэтэл ноцтой асуудлууд дээр их сайндаа л “нот” бичиг өгсөн болоод олон нийтийн анхаарал сулрах цаашлаад мартахыг хүлээдэг.  

ГУТАМШИГТАЙ!!