Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2021.12.02 18:55
7259
АВЛИГЫН ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН Д.ХАЯНХЯРВААГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ


"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргав.

Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож зорчих эрхийг 5 сар хасах нийтийн албанд томилогдох эрхийг 8 жил хаслаа.

Ш.Уртнасанг 23 сая төгрөгөөр торгож 6 сар зорчих эрх хязгаарлах нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж Ш.Доржхорлоог 5 сая төгрөгөөр торгож 3 сар зорчих эрх хязгаарлах нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасав.  

Ц.Отгонбаатарыг 5 сая100 мянгаар торгох нийтийн албанд томилогдох эрхийг 2жилээр хасах  ял тус тус оноож шийдвэрлэв.