Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.02 20:17
3749
Н.Анхбаяр: Хэргийг БНСУ-ын хуулийн дагуу ил тод шийдвэрлэх саналыг Солонгосын талд тавьсан”

БНСУ-ын сургуульд сурдаг монгол охиныг сургуулийнх нь хүүхдүүд зодож, хүчирхийлсэн хэргийн талаар мэдээлэлийг Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яам өчигдрийн цацагдсан мэдээллээс мэджээ.

Тус асуудлын хүрээнд БНСУ-аас Монгол Улсад сууугаа Элчин зөвлөх, Консулын албаныхантай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзсан байна. Уулзалтын үед Гадаад харилцааны яамнаас дараах дөрвөн саналыг Солонгосын талд тавьжээ. Үүнд, 

1. Хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарч, арга хэмжээ авах.

2. Цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргийн талаар харилцан мэдээллээ солилцоход онцгой анхаарах.

3. Хэргийг БНСУ-ын хуулийн дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлага хүлээлгэх.

4. Шаардлагатай бол туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөх зэрэг саналыг тавьсан байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр: “БНСУ энэ асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн, хэргийн явцын талаар эргэн мэдээлэхээ илэрхийллээ. Хэргийн талаар манай Консулын газар болон яам өчигдөр мэдээ гарахад мэдсэн.

Консулын харилцааны Венийн конвенцын дагуу ийм хэргийн талаар мэдээлэх үүрэггүй ч цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарвал харилцан мэдээллээ солилцож байх талаар бид саналаа хэлсэн. Дөрвөн хүүхэд байснаас хоёр нь эрүүгийн хариуцлагаас насанд хүрээгүйн улмаас чөлөөлөгдсөн байна. Гэм буруутай нь тогтоогвол ямар төрлийн ял шийтгэл ногдуулах вэ гэдгийг судалж, түүнд хяналт тавина.

Пусан дахь манай Консулын газрынхан охины ар гэртэй байнгын холбоотой байгаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж битгий тавиарай, хэрэг шалгагдаж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэрэг шалгагдаж байхад асуудлыг хэт дэвэргэвэл асуудал буруугаар эргэх сул талтай. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд суурьтай хандаасай гэж хүсч байна” гэв.