Гадаад мэдээ
2021.12.03 14:44
1706
“Хятад улсыг танин мэдэхүй” олон улсын хурлын нээлтэд цахимаар үг хэлэв


12-р сарын 2-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд 2021 оны “Хятад улсыг танин мэдэхүй” олон улсын хурал (Гуанжөү)-ын нээлтэд цахимаар үг хэлэв.

“Хятад улсыг танин мэдэхүй” олон улсын хурлын нээлтэд цахимаар үг хэлэв_fororder_1128125119_16384417921181n

Ши Жиньпин хэлэхдээ, “Өнөөдрийн Хятад улсыг танин мэдье гэвэл ХКН-ын тухай заавал танин мэдэх ёстой” гэж би өмнө нь хэлж байсан юм. Энэ он бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой. 100 жилд ХКН Хятадын ард түмнийг удирдан цуцалтгүй хичээн тэмцэж, Хятадын ард түмний ирээдүй, хувь заяаг өөрчлөн, түүнчлэн дэхийн түүхийн үйл явцад гүнзгий нөлөөлсөн юм. ХКН ард түмнийг дээдлэхийг баримтлан, бүх сэтгэл, хүчин чармайлтаар ард түмэнд үйлчлэхээр үндсэн зорилт зарчмаа болгож, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлж, хүний бүх талын хөгжил болон нийт ард түмэн хамтдаа чинээлэгжихийг тасралтгүй ахиулж, Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг нэн сайтар хангах болно. ХКН энх тайван хөгжлийн замаар замнаж, гадаадад нээлттэй байлгахыг баримтлан, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга, ардчилал, эрх чөлөө бүхий нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйлийг хөгжүүлж, ямагт дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэглэмийн хамгаалагч нь байж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил дэвшил хийгээд дэлхийн энх тайван хөгжилд илүү их хувь нэмэр оруулах болно гэжээ.