Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2021.12.03 18:33
2118
Монгол Улс вакцинжуулалтыг гол стратеги болгосон нь зөв болсон гэж гадныхан үнэлэв

Цар тахал дэлхий нийтийг  нөмөрж эхэлснээс даруй 2 жил гаруйн дараа Омикрон нэртэй илүү халдварлах чадвар өндөртэй мутацлагдсан хувилбар гарлаа гэх мэдээ дэлхийн нийтийн дахин цочроогоод байна. Европын холбооны нийгмийн эрүүл мэндийн агентлаг, Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-оос мэдэгдэхдээ энэхүү хувилбар нь хэдхэн сарын дотор Европын талаас илүү хувийг бүрэн хамрах боломжтой гэж мэдэгдэв.

Яг энэ үйл явдалтай давхцан олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болон Английн Telegraph сонинд Монгол улсын ковид цар тахалтай тэмцэж байгаа стратегийг, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж туршлагуудыг бусад улстай харьцуулсан байдлаар онцоллоо.

Уг агентлаг Европын холбооны гишүүн орнуудад вакцинжуулалтын эрчим сул байгааг онцолоод энэ нөхцөл байдал дараа дараагийн шинэ хувилбар хурдан тархахад таатай орчинг бүрдүүлнэ хэмээлээ. Тухайлбал Герман улс сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авч буй хүний тоо огцом өсөж 60,000-70,000 хүрээд байна. Доорх графикт Европын холбооны томоохон улсуудын вакцинд огт хамрагдаагүй иргэдийн тоог тухайн улсын хүн амд эзлэх хувиар нь харуулсан байна. Эндээс харахад гол гол улсуудын иргэдийн 30%-60% нь вакцинд огт хамрагдаагүй байна. Гэтэл эсрэгээрээ эдгээр улсад ковидын тархалт маш өндөр байна.