Улс төр
2021.12.06 19:07
4234
Д.Амарбаясгалан: Хүний эрхийн хууль эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай


Улс
төрийн ууган хүчний 30 дахь Их хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тавьсан илтгэлдХүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ын талаар тодорхой дурдлаа.  Үүгээр ч зогсохгүй урт хугацааны туршид судлан, санал асуулга явуулж Монгол Улсад хүний эрхийг дээдлэх эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байна гэж үзжээ.  
Уг ажлын хүрээнд МАН ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээсМонгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал-шийдэл”, “Хүний эрхийн талаарх олон нийтийн хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”, “Дотоодын 800 орчим хуулиас хүний эрхийн зохицуулалт бүхий 318 хууль тогтоомжид хийсэн дүгнэлтгэсэн гурван том чиглэлийн судалгааг мэргэшсэн, хараат бус судлаачдаар есөн  сарын турш хийлгэн, хүний эрхийн нөхцөл байдлыг шинжлэх ухаанчаар тодорхойлж, цуврал хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулжээ.


 
Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн харилцааг зохицуулж буй 318 хуулийн 11900 гаруй заалтад 40 гаруй хуульч  хараат бус үнэлгээ хийж, хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй 800 орчим заалтыг өөрчилж шинэчлэх шаардлагатай гэх дүгнэлтэд хүрчээ.  “Бид өнгөрсөн хугацаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний улс төрийн эрх чөлөө талаас хүний эрхийг ойлгож ирсэн.


Харин
иргэдээс авсан судалгаагаар дийлэнх олонх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухлаар тавьж байгаа нь харагдсан. Энэ бол цагийн цагт байсан асуудал.

Тиймээс улс төрийн ууган хүчний хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаалнахэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрийн илтгэлдээ дурдсан юм.   МАН хүний эрхийн зөрчлийг арилгах, эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогоо Их хурлын үеэр  ийнхүү танилцуулсан  юм.  

Түүнчлэн хүний эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулан, өргөжүүлэх, МАН нь нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах замаар хүний эрх, эрх чөлөөнд халддаг бурангуй явдлыг даруй арилгахын төлөө хатуу зогсох зэрэг ажлыг шат дараалалтай шуурхайлан хэрэгжүүлэх ажээ. Тиймдээ ч МАН-ын генсек Д.АмарбаясгаланГишүүн төвтэй намболно хэмээн илтгэлдээр дурдав.