Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2021.12.07 09:43
5869
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 13-НААС ЭХЭЛНЭ

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Их, дээд сургуулиудад энэ долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Харин Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.

Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.