Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.09 14:22
8861
Мотоциклтой яваад сураггүй болоод байсан иргэний цогцсыг нуураас олжээ

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг Далай нуур хэмээх газраас 38 настай, эрэгтэй Э 12-р сарын 6-ны 33:00 цагт Дөргөн сумын нутаг Агууш-Арал гэдэг газар руу мотоциклтой яваад сураггүй болжээ. Энэ дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 12-р сарын 08-ны 10:15 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид болон сумын иргэд 100 км зам туулан 13:30 цагт очиж, сумын төвөөс урд зүгт 2 км-т орших Уур барагдаг хэмээх газарт Далай нуурын эргээс 2 км, 5 метр гүнд живсэн байсан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.