Уул уурхай, эрдэс баялаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж, "Шилэн дансны хөдөлгөөн" эвслийг байгуулж байгаагаа өнөөдөр зарлалаа.Тус эвслээс
"Шилэн данс хөдөлгөөн" эвслийн төлөөлөл "Сүүлийн жилүүдэд манай улс авлигын түвшин 35-38 оноотой буюу авлигын эсрэг тэмцэл хийх сонирхолгүй, хөшингө, зогсонги байдалд орсон улсын тоонд багтаж байна.
Түүнчлэн нээлттэй төсвийн түншлэл олон улсын байгууллагаас хоёр жил тутамд төсвийн ил тод байдлын индексийг гаргадаг. Монгол Улс 2019 онд төсвийн ил тод байдлын индексээр 56 оноо авсан нь өмнөх үзүүлэлтээсээ 10 оноо бага авсныг илтгэнэ. Тэр дундаа төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо хангалтгүй гэдэгт 100 онооноос 15-ыг авчээ.