Мисс А.Бөртэ-Үжин Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцороох Пуэрто Рико хотыг зорьсон билээ. Тэрбээр тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний "Авьяас" шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм.
“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд болж буй. Арванхоёрдугаар сарын 16-нд дэлхийн миссийн титмийн эзэн тодрох юм. Дэлхийн 130 орны миссүүд цугларч, өөр өөрсдийн ур чадвараа гайхуулан өрсөлдөж байгаа тэмцээнд манай оролцогч уран нугаралтын төрлөөр өрсөлдсөн юм.