Баялаг бүтээгч
2021.12.28 19:14
2037
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ ӨМНӨХ ХУРЛААР ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮДИЙНХЭЭ БИЕЛЭЛТИЙГ ЯРИЛЦЛАА
Монгол Улсад 25 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээр байгууллагууд хүчээ нэгтгэж нэг эрх ашгийн төлөө зүтгэж байсан түүх манай улсад өмнө нь байгаагүй. Тэгвэл ШӨХТГ-аас санаачлан  анх удаа Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийлээ.
Төрийн томоохон байгууллагын дэргэд нэгдэж буй энэхүү зөвлөлд 120 төрийн бус байгууллагыг төлөөлж 15 холбоо ажиллаж байна. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаярыг 100 хувийн саналаар зөвлөлийн даргаар сонгосон. Тус зөвлөл аль хэдийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж баталсан бөгөөд 2022 оныг үлэмж цар хүрээ бүхий үйл ажиллагаагаар эхлэх гэж байна.
Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форум  2022 оны 1-р сарын 6-нд 09:00 цагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар тус форумыг үр дүнд хүргэх чухал саналуудыг хэлэлцсэн байна.