Гадаад мэдээ
2021.12.30 12:01
679
Зам харилцааны үндсэн хөрөнгөнд 3 их наяд юанийн хөрөнгө оруулжээ

1-11 дүгээр сард, Хятад улсын зам харилцааны үндсэн хөрөнгөнд нийт 3.28 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг статистикийн тоо бүртгэл харуулжээ. Энэ онд шинэчлэлт, өргөтгөл хийсэн хурдны авто зам 9000 км-ээс давж, иргэний хэрэглээний зориулалттай тээврийн 9 шинэ нисэх буудал гэрчилгээ авч, хотын төмөр замын зам тээврийн ашиглалтад орсон замын урт 1000 км-ээр нэмэгдсэн төлөвтэй байна.

Цар тахлын халдварын нөлөөнөөс болж дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ саадгүй нэвтрэх нь асар их сорилтод тулгарсаар байгаа юм. Гэвч Хятад улсын ачаа барааны тээвэр үргэлжлэн нэмэгдэж, бүтэн жилд боомтуудын ачаа бараа хүлээн авсан, илгээсэн хэмжээ 15.5 тэрбум тонн, экспресс илгээмжийн тоо хэмжээ 108.5 тэрбум ширхэгт хүрэх төлөвтэй байна. 11-р сарын сүүлч хүртэлх байдлаар Хятад-Европын галт тэрэгний цуваа 14 мянган удаа аялав. Олон улсын ачаа тээврийн нислэг 74 мянган удаагийн нислэг үйлдэж, олон улсын авто замаар 42 сая тоннын тээвэрлэлт хийгдсэн нь ноднингийн адил хугацааныхтай үндсэндээ тэнцжээ.