Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.12.30 20:41
9373
“Монгол улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болох өвлийн олимпод оролцохоо мэдэгдлээ. 

Тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ "Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тийм учраас Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно.

Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпыг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн" гэсэн юм.